Гурван жилийн өмнө Хойд Солонгосоос дүрвэх хүртлээ Ким Юми улсын телевизээр удирдагч Ким Жон Ун залуу охинтойгоо хамт гарч ирэх бүрд бухимддаг байжээ. Түүний хувьд энэ нь нэгэн түгшүүртэй дохио байж. Тодруулбал, тэр Хойд Солонгосын эрх баригчид энэ удаа удирдагчийнхаа охинд төрийн эрхийг өвлүүлэн шилжүүлэх бэлтгэлээ базааж байна гэж үзэж байжээ.

Кимийн удмын эрх мэдлийг олон нийтийн өмнө шүүмжилвэл хатуу хавчлага, шийтгэлд өртөх эрсдэлтэй. Гэвч цар тахлын үеийн хатуу хязгаарлалт гэр бүлийнх нь загас агнуурын бизнесийг сүйрүүлсний дараа тэрбээр улам бүр бухимдах болж, гэр бүлийнхээ хамт завиар Өмнөд Солонгос руу дүрвэхээр шийджээ.

Өдгөө Сөүл хотод амьдарч буй 32 настай Ким Юми “Нөхөр бид хоёр хүүхдүүдээ дөрөв дэх үеийн дарангуйллын дор амьдраасай гэж хүсээгүй. Эцэг, эхийн хувьд хүүхдүүддээ хийж чадах хамгийн сайн зүйл бол эрх чөлөө олгох гэж бодсон” хэмээн ярьжээ.

North Korean defector Kim Yumi speaks during an interview with The Associated Press in Seoul, South Korea, Wednesday, Oct. 21, 2026. (AP Photo/Ahn Young-joon)

Хойд Солонгост төр засгийг эсэргүүцэхийг огтхон ч зөвшөөрдөггүй, эх орноосоо дүрвэхийг оролдсон хүмүүсийг хатуу шийтгэдэг. 1948 онд байгуулагдсан тус улс албан ёсоор социалист бүгд найрамдах улс боловч бодит байдал дээр Кимийн гэр бүлийн гурван үе дараалан төрийн эрхийг барьсан авторитар дэглэмтэй.

Өмнөх хоёр удаагийн эрх мэдэл шилжих үйл явцын үеэр олон нийт ил тод эсэргүүцэл үзүүлж байсан гэх мэдээлэл байдаггүй. Тодруулбал, 1994 онд улсыг үндэслэн байгуулагч Ким Ир Сенийг түүний хүү Ким Жон Ил залгамжилсан бол 2011 онд Ким Жон Ил нас барсны дараа түүний хүү Ким Жон Ун төрийн эрхийг авсан түүхтэй.

Энэ удаа Хойд Солонгосын эрх баригчид урьд өмнө байгаагүй шинэ арга замыг туршиж байгаа бололтой. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Ким Жон Ун охиноо олон нийтийн арга хэмжээнд удаа дараа дагуулан оролцуулах болсон нь түүнийг эцгийнхээ дараа төрийн эрхийг залгамжлуулахаар бэлтгэж байгаа гэх таамгийг улам хүчтэй болгожээ.

Хойд Солонгосын дараагийн удирдагч хэн байх нь онцгой чухал асуудал. Учир нь, ирээдүйн удирдагч нь ядууралд нэрвэгдсэн, цөмийн зэвсэгтэй, 26 сая хүн амтай, иргэд нь улс төрийн эрх чөлөөгүй, төрийн хатуу хяналт, тандалтын дор амьдардаг, дэлхийн бусад орноос ихээхэн тусгаарлагдсан улсыг удирдах хүнд сорилттой нүүр тулна.

Хойд Солонгосын иргэд ирээдүйн удирдагчаа сонгох ямар ч эрхгүй. Шинжээчид болон эх орноосоо дүрвэсэн хүмүүсийн үзэж буйгаар тус улсын иргэд Кимийн удмын эрх мэдэл гурав дахь удаагаа үе залгамжлан шилжихийг ил тод эсэргүүцэлгүйгээр хүлээн зөвшөөрөх төлөвтэй байгаа аж.

Хойд Солонгосын иргэд удирдагчийн охины талаар үнэн хэрэгтээ ямар байр суурьтай байгааг тодруулахын тулд "Associated Press" агентлаг тус улсаас дүрвэсэн, одоо ч Хойд Солонгост холбоо харилцаатай хүмүүс байгаа болон өмнөх эрх мэдэл шилжих үйл явцыг биеэр туулсан арав гаруй хүнтэй ярилцжээ. Мөн хэд хэдэн шинжээчийн байр суурийг сонссон байна.

Дүрвэгсдийн олонх нь Кимийн охиныг ирээдүйн залгамжлагч гэж үзэж байна

Ким Жон Уны охины талаар төдийлөн их мэдээлэл байдаггүй. Түүнийг Ким Жү Э гэдэг бөгөөд өдгөө 13 орчим настай гэж мэдээлдэг. Тэрбээр 2022 оны сүүлчээс хойш олон арван удаа олон нийтийн өмнө гарч ирсэн бөгөөд эдгээр арга хэмжээнд бүгдэд нь эцгийнхээ хамт оролцжээ.

Тухайлбал, зэвсгийн туршилт, цэргийн парад зэрэг төрийн өндөр түвшний арга хэмжээнд Ким Жон Уны дэргэд байнга харагдах болсон. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг Ким Жон Уны “хамгийн хайртай”, “хүндэтгэлтэй” хүүхэд хэмээн тодорхойлдог байна. Мөн ахмад генерал түүний өмнө сөхрөн ёсолж буй, эсвэл охин нь эцгийнхээ өмнө зогсож буй гэрэл зургууд түүний онцгой байр суурийг улам тодотгожээ.

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жү Эг эцгийнхээ дараа төрийн эрхийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүн гэж үзэж байна. AP агентлагийн ярилцсан Хойд Солонгосын 11 дүрвэгчийн найм нь үүнтэй санал нийлжээ. Харин үлдсэн гурав нь Хойд Солонгосын нийгэмд эрэгтэй хүнийг илүүд үздэг уламжлал гүн бат оршдогийг үндэслэн эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна.

2016 онд Өмнөд Солонгос руу дүрвэсэн, Хойд Солонгосын Лондон дахь Элчин сайдын яаманд өмнө нь дипломат албан тушаал хашиж байсан Тэ Ён Хо энэ талаар “Ким Жү Э пуужин хөөргөх талбай, үйлдвэрүүдэд зочлох үеэр Хойд Солонгосын өндөр албан тушаалтнууд түүнд хандаж буй байдал нь Ким Жон Уны охинд үзүүлэх энгийн хүндэтгэл биш, харин ирээдүйн залгамжлагчид зориулсан ёслол, дэг жаяг юм.

Tae Yongho, a former minister of North Korea's Embassy in London who defected to South Korea in 2016, speaks during an interview with The Associated Press in Seoul, South Korea, Thursday, Oct. 22, 2026. (AP Photo/Lee Jin-man)

Тэд Ким Жон Уныг эцгээ дагалдан явж, залгамжлагчаар бэлтгэгдэж байх үед түүнд үзүүлж байсан хандлага, харилцааг яг давтаж байна” хэмээн ярьжээ.

Хойд Солонгосын эдийн засагт дүн шинжилгээ хийдэг компани удирддаг дүрвэгч Кан Ми Жиний хэлснээр, түүний Хойд Солонгост амьдардаг танилууд нууцаар ашигладаг утсаар дамжуулан Ким Жү Эг эцгийнхээ дараа төрийн эрхийг авах хүн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн Хойд Солонгос руу гадаадын мэдээлэл нууцаар нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг дүрвэгч Жон Гван Ил Хятадын хилийн хотуудад уулздаг Хойд Солонгосын иргэд ч ийм байр суурьтай байдаг гэжээ.

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) од асан Деннис Родман 2013 онд Пёньянд айлчлах үеэрээ Ким Жон Уны нялх охиныг тэвэрч байсан бөгөөд түүний нэрийг олон нийтэд анх дэлгэсэн хүн юм.

Эмэгтэй хүн Хойд Солонгосын удирдагч болж чадах эсэхэд эргэлзсэн хэвээр байна

Ким Жү Эг ирээдүйн удирдагч болно гэдэгт эргэлзэж буй хүмүүсийн гол үндэслэл нь түүний эмэгтэй хүн гэдэгтэй холбоотой аж. Өмнөд Солонгосын албаныхны үзэж буйгаар, Ким Жон Ун өөр нэг бага насны хүүхэдтэй бөгөөд түүний хүйс тодорхойгүй хэвээр байдаг байна.

Хойд Солонгост эмэгтэйчүүд төрийн өндөр албан тушаалд маш цөөн байдаг. Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны мэдээлснээр, эрх баригч Хөдөлмөрийн намын 17 газрын даргын зөвхөн нэг нь эмэгтэй бөгөөд тэр нь Ким Жон Уны нөлөө бүхий дүү Ким Ё Жон юм.

2009 онд Өмнөд Солонгост суурьшсан, Хойд Солонгосын армийн офицер асан Ким Жон А “Хойд Солонгост байгаа миний танилууд тэр жаахан охиныг дээд удирдагч хэмээн дээдлэн шүтэх нь утгагүй хэрэг гэж ярьдаг” хэмээн хэлжээ.

This photo provided by the North Korean government shows its leader Kim Jong Un, front right, his daughter, reportedly named Kim Ju Ae, and other soldiers on a tank at a military training base in North Korea, on March 19, 2026. Independent journalists were not given access to cover the event depicted in this image distributed by the North Korean government. The content of this image is as provided and cannot be independently verified. Korean language watermark on image as provided by source reads: "KCNA" which is the abbreviation for Korean Central News Agency. (Korean Central News Agency/Korea News Service via AP, File)

Сөүлд төвтэй “Чөлөөт Хойд Солонгос” радио станцын тэргүүн, дүрвэгч Ли Си Ён хэлэхдээ, Хойд Солонгост амьдардаг ахмад насны зарим танил нь эмэгтэй хүн төрийн эрх авахад таатай ханддаггүйг онцолсон байна. Гэхдээ тэрбээр “Кимийн гэр бүлийнхэн хүмүүсийг захирч буй бурхад мэт байдаг учраас хүйс нь үнэндээ ямар ч хамаагүй” гэжээ.

Кимийн гэр бүл эрх мэдлээ үе залгамжлуулахад дотоодын эсэргүүцэл бага байх төлөвтэй

Ким Жү Э эцгийнхээ дараа төрийн эрхийг авах эсэхээс үл хамааран Ким Жон Ун гэр бүлийнхээ засаглалыг үргэлжлүүлэхийн тулд хүүхдүүдийнхээ аль нэгийг залгамжлагчаар тодруулах магадлал өндөр гэдэгтэй ажиглагчид санал нэг байгаа аж. Тэдний үзэж буйгаар, ийм шийдвэр Хойд Солонгосын дотоодод төдийлөн эсэргүүцэлтэй тулгарахгүй бололтой.

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага саяхан "Ким Жон Уныг хэт таргалалттай, зүрх судасны өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гэж үнэлсэн ч эрүүл мэндийн байдал нь муудаж буйг илтгэх өөр шинж тэмдэг одоогоор ажиглагдаагүй" гэж мэдээлжээ.

Сөүл хотод байрладаг Хойд Солонгос судлалын дэлхийн хүрээлэнгийн тэргүүн, дүрвэгч бөгөөд судлаач Ан Чан Ил “Хойд Солонгосын иргэд угсаа залгамжлах эрх мэдлийн шилжилтийг өөрсдийн дагах ёстой зүйл мэтээр идэвхгүй хүлээн зөвшөөрнө хэмээн үзэж байна" гэжээ.

In this photo provided by the North Korean government, leader Kim Jong Un, center right, his wife Ri Sol Ju, third left, and their daughter, center, believed to be named Kim Ju Ae, visit Kumsusan Palace of the Sun in Pyongyang, North Korea, Jan. 1, 2026. Independent journalists were not given access to cover the event depicted in this image distributed by the North Korean government. The content of this image is as provided and cannot be independently verified. Korean language watermark on image as provided by source reads: "KCNA" which is the abbreviation for Korean Central News Agency. (Korean Central News Agency/Korea News Service via AP, File)

1994 онд Хойд Солонгосын удирдлага анх удаа солигдох үед шинэ удирдагч Ким Жон Ил 52 настай байсан бөгөөд эцгийнхээ дэргэд 20 орчим жил ажиллаж, төрийн эрхийг авах залгамжлагчаар албан ёсоор бэлтгэгдсэн байжээ.

Харин 2011 оны хоёр дахь удаагийн эрх мэдэл шилжих үйл явц харьцангуй тодорхойгүй байсан аж. Тухайн үед 27 настай байсан Ким Жон Уныг гадаадын ажиглагчид хэт залуу, туршлагагүй гэж үзэж байжээ. Гэвч тэрбээр өндөр албан тушаалтнуудыг цаазлах, төрийн эрх мэдлийн хүрээнд цэвэрлэгээ хийх замаар эрх мэдлээ богино хугацаанд бэхжүүлсэн. Тухайлбал, 2013 онд өөрийн нөлөө бүхий авга ах Жан Сон Тэкийг цаазлуулсан нь үүний нэг тод жишээ юм.

Сөүлийн Солонгосын Үндэсний нэгдлийн хүрээлэнгийн шинжээч О Гён Соп “Хойд Солонгост эрх мэдлийг үе залгамжлуулах тогтолцоо нь манай нийгэмд ерөнхийлөгчийн сонгууль болдогтой адил институц болж төлөвшсөн. Эрх баригч элитүүд үүнийг жам ёсны зүйл мэт хүлээн авдаг. Энгийн иргэд ч мөн адил” гэжээ.

2015 онд Хойд Солонгосоос дүрвэсэн Чой Сон Жүк өмнөх хоёр удаагийн эрх мэдэл шилжих үйл явцын талаар тухайн үед ямар ч гомдол, эргэлзээ төрдөггүй байсан тухайгаа ярьсан байна. Учир нь, тэрбээр Кимийн гэр бүлийг эрх мэдлээ залгамжлуулах тогтолцоог зөв гэж итгэн үнэмшсэн байжээ. Харин одоо тэрхүү тогтолцоог “утгагүй зүйл” хэмээн үздэг болсон байна.

Өөр нэг дүрвэгч Жон Жэ Хёны хэлснээр, Хойд Солонгосын иргэдийг хаа сайгүй хянадаг тандалтын тогтолцоо нь хүмүүсийг төр засгийн талаар дургүйцлээ илэрхийлэхээс сэргийлж, улс төрийн үнэнч байдлыг албадан сахиулахад чиглэдэг ажээ.

Дүрвэгч Ким Юмигийн хувьд Ким Жон Ун 2022 оны арваннэгдүгээр сард алсын тусгалт пуужин хөөргөх талбайд охиноо олон нийтэд анх танилцуулах хүртэл түүний талаар огт сонсож байгаагүйгээ хэлсэн байна.

Өдгөө Хойд Солонгосын талаар мэдээлэл хүргэдэг YouTube суваг ажиллуулж буй Ким Юми “Энгийн иргэд Кимийн гэр бүлийн түүхийн талаар огт юу ч мэддэггүй. Тэд энэ талаар мэдэх гэж ч оролддоггүй, анхаарлаа ч хандуулдаггүй. Учир нь ийм зүйл сонирхох нь өөрсдийгөө аюулд оруулж болзошгүй” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: AP