АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт БНХАУ-д ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзаж магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр уулзалтын үеэр цөмийн зэвсэггүйжүүлэх асуудлыг бусад сэдвийн хамт хэлэлцэх хүсэлтэй буйгаа мэдэгдсэн байна.
Өмнө нь Трамп арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч Флорида мужаас Вашингтон хот руу нисэхийнхээ өмнө сэтгүүлчидтэй ярилцахдаа “Би Хятад руу явна. Ерөнхийлөгч Путин болон дарга Ши Жиньпин нартай уулзана гэж бодож байна. Энэ сонирхолтой байх болно. Бид цөмийн зэвсэггүйжүүлэх асуудлыг оролцуулаад олон зүйлийн талаар ярилцана” хэмээн мэдэгджээ.
Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын гурван талт уулзалт болвол дэлхий нийтийн анхаарлыг татахуйц, маш чухал хэлэлцүүлэг өрнөнө" гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө Орос, АНУ, Хятад улс гурван талт уулзалтын боломжит хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналуудыг боловсруулж байгаа талаар онцолжээ.
Эх сурвалж: TASS