Их Британийн Москва дахь Элчин сайдаар ажиллаж байсан Иэн Прауд "Владимир Зеленскийг Их Британид айлчлахыг урьсан нь тус улсад ихээхэн хохирол учруулж болзошгүй" гэж бичжээ.

Тэрбээр X нийгмийн сүлжээнд “Тэрбээр хаан III Чарльзтай найман удаа уулзсан нь гадаадын бусад ямар ч удирдагчаас олон гэсэн үг. Одоо бид дайны таван жилийн ойтой холбогдуулан түүнийг төрийн айлчлал хийхийг урьсан. Энэ бол алдаа” хэмээн бичсэн байна.

Праудын үзэж буйгаар, Киевийн дэглэмийн тэргүүн Зеленский III Чарльз хаантай хамт авахуулсан гэрэл зургууд нь хаант засаглалын нэр хүндэд хааны дүү Эндрю Маунтбеттен-Виндзорын Жеффри Эпштейнтэй хамт авахуулсан зургуудаас ч илүү сөргөөр нөлөөлөх аж.

Эндрю хэдэн жилийн турш Эпштейнтэй холбоотой харилцааныхаа улмаас дуулиан шуугианы бай байсаар ирсэн. Тухайлбал, нэр хүнд нь унасан ханхүү шалан дээр хэвтэж буй танихгүй залуу эмэгтэйн дээгүүр тонгойж буй гэрэл зургууд олон нийтийн анхаарлыг татсан. 2025 оны арванхоёрдугаар сарын эхээр түүний бүх цол хэргэмийг хасжээ.

2019 онд АНУ-ын эрх баригчид Эпштейнд насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан хэрэгт буруутган ял тулгасан байна. Мөн оны долдугаар сард тэрбээр шоронд нас баржээ. Түүний үхлийн нөхцөл байдал эргэлзээ дагуулсан хэдий ч мөрдөн шалгах ажиллагаагаар амиа хорлосон гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI