2026 оны аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

10 дугаар сарын 26-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

10 дугаар сарын 27, 28-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

10 дугаар сарын 28-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

10 дугаар сарын 28-нд: “Их Монгол улсын дипломат бодлого: Түүх, орчин үе” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.

10 дугаар сарын 29-нд: Монгол Улсын нийслэл хотын өдөр.

10 дугаар сарын 29, 30-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10 дугаар сарын 30-нд: “1000 сэтгүүлчийн форум” Монголын Хүүхдийн ордонд болно.

10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-нд: Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс “Завхан 2026” спортын хоёрдугаар их наадмыг Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулна.

10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 1-нд: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан “Браво цирк” тоглолт Монгол бөхийн өргөөнд болно.

Орон нутагт:

-Сэлэнгэ аймагт “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Хилийн чанадад:

10 дугаар сарын 29-31-нд: БНСУ-ын Сөүл хотод Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан болно.

10 дугаар сарын 31-нд: Сенегалын нийслэл Дакар хотноо “Africa welcomes, Dakar celebrates” уриан дор Залуучуудын Олимпын наадам эхэлнэ.

11 дүгээр сарын 1-нд: Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-нд Монгол-Англи хос хэлний үсэглэлийн “Bilingual Spelling Bee” тэмцээн хоёр дахь жилдээ болно.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Казахстаны Астана хотод 11 дүгээр сарын 1-нийг хүртэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт болон сонгомол бөхийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.