"SpaceX" компанийн тэргүүн Илон Маск Украины зөрчил мөргөлдөөнийг үргэлжлүүлэхийн төлөө буй Европ тивийн удирдагчид болон неоконсерваторуудыг (шинэ консерватив үзэлтнүүд) "цусанд шунасан, дайн өдөөгчид" хэмээн хатуу шүүмжилжээ.
Тэрбээр Х хуудсанд Украины нутаг дэвсгэр дээрх байлдааны ажиллагааг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байна гэж европчууд болон неоконсерваторуудыг буруутгасан нэгэн хэрэглэгчийн нийтлэлийн доор хариу бичихдээ: "Тэд бол цусанд шунасан дайн өдөөгчид" хэмээн бичсэн байна.
Үүнээс өмнө Илон Маск зөрчил мөргөлдөөнийг зохицуулах ямар ч бодит, хэрэгжихүйц гарц шийдэл санал болгохгүй хэрнээ байлдааны ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжигчдийг "бүрэн жигшиж" байгаагаа илэрхийлж байсан билээ.
Эх сурвалж: TASS