ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Оросын зэвсэгт хүчин Украины Николаев мужийн Новая Одесса хотод байрлах Украины Зэвсэгт хүчний логистикийн төвүүдэд цохилт өгсөн байна.
Мэдээлэлд дурдсанаар, уг ажиллагаанд “Герань” нэртэй нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд ашигласан бөгөөд Украины талын нисгэгчгүй төхөөрөмж болон тэдгээрийн эд ангиудыг хадгалах, нийлүүлэх зориулалттай хэд хэдэн байгууламжийг бай болгожээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээллээр, Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн операторууд төлөвлөсөн бүх байг онон устгасан байна.
Түүнчлэн ОХУ-ын тал мэдэгдэлдээ "Украины талаас иргэний объектуудад хийсэн халдлагын хариуд Оросын арми агаараас, далайгаас болон газраас харвах өндөр нарийвчлалтай зэвсэг, нисгэгчгүй төхөөрөмж ашиглан зөвхөн цэргийн объект болон Украины батлан хамгаалах үйлдвэрлэлийн байгууламжуудыг онилж байна" гэж дурджээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI