Цэргийн шинжээч Андрей Марочко "Оросын цэргүүд Днепропетровск мужийн Богодаровка сууринг хяналтдаа авсны дараа хөрш зэргэлдээ орших Покровское суурингийн төлөөх байлдааны ажиллагааг эхлүүллээ" гэж мэдээлжээ.
Түүний хэлснээр, Покровское нь Украины Зэвсэгт хүчний хувьд тус бүс нутаг дахь стратегийн чухал хамгаалалтын зангилаа бөгөөд энэ чиглэлд хяналт тогтоох нь фронтын нөхцөл байдалд чухал ач холбогдолтой аж.
Марочко “Богодаровкаг чөлөөлсний дараа манай цэргүүд дайсны энэ гол түшиц газар болох Покровское суурингийн төлөөх тулалдааныг эхлүүлсэн” гэжээ.
Өмнө нь тэрбээр "Покровское нь Киевийн хувьд Днепропетровск муж дахь хамгаалалтын чухал стратегийн цэгүүдийн нэг" гэж мэдэгдэж байсан аж.
Эх сурвалж: TASS