Оросын цэргийнхэн "Донецкийн Ардын Бүгд Найрамдах Улсын Константиновка хотын захад далдлан байрлуулсан Украины Зэвсэгт хүчний Германд үйлдвэрлэсэн Leopard танкийг устгасан" гэж мэдээлжээ.

Эхний цохилтоор байлдааны машиныг илрүүлсний дараа хэд хэдэн FPV дроноор цохилт өгч бүрэн устгасан байна. Цэргийн шинжээч Борис Жерелиевский АиФ.ru-д өгсөн тайлбартаа ажиллагааны техникийн талаар ярьжээ.

Шинжээч "Камиказе дроноор хүнд хуягт техникийг устгах нь их бууны хүчнээс илүү операторын маш өндөр нарийвчлал шаарддаг. Дроны цэнэгийг ихэвчлэн явган цэргийн ердийн зэвсгийн сумыг өөрчилж хийдэг" гэж хэлсэн байна. 

Тэр “Үнэндээ РПГ-7 (танк эсэргүүцэх гранатомётын байлдааны хэсгийг дронтой хослуулсан.орч)-гийн ердийн, эсвэл тандем (хоёр дараалсан цэнэгтэй танк эсэргүүцэх байлдааны хэсэг) цэнэгийг дронд бэхэлдэг. Оператор түүнийг танк руу ойртуулж, хамгийн эмзэг хэсгийг сонгон цохилт өгдөг. Заримдаа нэг цохилт хангалттай, заримдаа хэд хэдэн удаа хэрэгтэй болдог” гэж тайлбарласан байна.

Жерелиевскийн хэлснээр, FPV (операторын шууд удирдлагатай) дроны давуу тал нь идэвхтэй хамгаалалтгүй, торон хамгаалалтгүй эмзэг хэсэгт яг онох боломжтой байдаг аж. Тэр "Нэмэлт хамгаалалт болох ган тросоор хийсэн “одуванчик” маягийн тор ч техникийг бүрэн хамгаалж чаддаггүй" гэж хэлжээ.

Шинжээчийн үзэж байгаагаар, ийм өндөр үнэтэй байг устгасан цэргүүдийг шагнах ёстой аж. Тэр “Танк хэдхэн төгрөгийн зүйл биш. Энэ бол дайсны техник” гэж хэлсэн байна.

Мөн тэр Украины тал Leopard танкуудыг эхэндээ дайны явцыг өөрчилж чадах “гайхамшигт зэвсэг” мэтээр сурталчилж байсныг дурджээ. Харин бодит байдал дээр эдгээр танкууд эмзэг бөгөөд зарим үзүүлэлтээр Оросын танкуудыг гүйцэхгүй" гэж мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Украины Зэвсэгт хүчинд байгаа Leopard 1 болон Leopard 2 танкууд фронтын нөхцөл байдлыг дангаараа өөрчилж чадахгүй. Учир нь, тэднийг томоохон давшилтад ашиглах нөхцөл бүрдээгүй ажээ.

Шинжээч "Одоогийн байдлаар эдгээр танкууд ихэвчлэн хаалттай байрлалаас галлах, өөрөө явагч их буу шиг ашиглагдах байдлаар хэрэглэгдэж байна" гэж тайлбарласан байна.

Эх сурвалж: AIF