Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургадугаар сарын 29, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, долдугаар сарын 1-нээс нутгийн өмнөд хэсгээр хална.

2026 оны зургадугаар сарын 29-ний 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +21...+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +24...+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +24...+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР