Украины Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд хөлсний цэргийн хувиар нэгдсэн Литвийн хөлбөмбөгч Игнас Кайлюс байлдааны бүсэд амиа алдсан талаар Литвийн LRT портал мэдээлжээ. Зургадугаар сарын эхээр байлдааны үүрэг гүйцэтгэж байхдаа сураггүй болсон тэр Украинд амиа алдсан нь тодорхой болсон байна.
Литвийн хөлсний цэрэг 25 настай байсан аж. Тэрбээр 2026 оны хоёрдугаар сараас Украины Зэвсэгт хүчний талд гранат харвагчийн туслахаар тулалдаж байсан аж. Өмнө нь Кайлюс “Судува” хөлбөмбөгийн клубын нөөц багт тоглож байжээ.
Зургадугаар сарын 15-нд “Вести” мэдээллийн сувгийн дайны сурвалжлагч Евгений Поддубный тусгай ажиллагаа явагдаж буй бүсэд хоёр хөлсний цэрэг болох Америкийн иргэн Клейтон Эрик Мур болон Шотландын иргэн Стефан Тимоти Сиверс нар амиа алдсан талаар мэдээлсэн байна.
Мөн “Вести” агентлагт өгсөн ярилцлагадаа Оросын талын “Баруун” бүлэглэлийн 25 дугаар армийн бүрэлдэхүүн дэх 31 дүгээр “Башкортостан” хорооны командлагч (дуудлага нэр “Восход”) хэлэхдээ, Украинд хөлсний цэргүүдийг Украины цэргүүдээс тусад нь нэгж болгон байршуулахаа больж, харин украин цэргүүдтэй хольж байрлуулдаг болсон гэжээ.
Түүний хэлснээр, энэ хүнс, ээлж солилцоо зэрэг асуудлаас үүдэн хорлон сүйтгэх ажиллагаа гарах эрсдэлийг бууруулж буй явдал аж.
Эх сурвалж: VESTI