Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчнээс мэдэгдсэнээр, зургадугаар сарын 27-ны бямба гарагт шилжих шөнө Полтава мужид байлдааны үүрэг гүйцэтгэж байсан МиГ-29 сөнөөгч онгоц сүйрч, ажиллагаагүй болсон байна.
Украины цэргийн мэдэгдлээс үзэхэд, уг сөнөөгч онгоцны нисгэгч онгоцноосоо цаг тухайд нь аврах суудлаа ашиглан онгоцноос гарч чадсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогийн байдлаар болсон явдлын талаар болон ослын шалтгааныг тодруулж буй юм байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яам зургадугаар сарын 27-нд мэдэгдэхдээ, өмнөх өдөр нь Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд Николаев мужийн Вознесенск нисэх буудалд Украины Зэвсэгт хүчний хоёр МиГ-29 сөнөөгч онгоц болон газрын техник хэрэгсэлд цохилт өгсөн гэж мэдээлжээ. Оросын тал мөн шатаж буй нэг нисэх онгоц харагдаж буй бичлэг нийтэлсэн байна.
Украины эрх баригчид одоогийн байдлаар Оросын Батлан хамгаалах яамны энэ мэдэгдэлд ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа аж.
Эх сурвалж: DW