Германы “Германы төлөөх Альтернатив” намын Бундестаг дахь бүлгийн дарга асан, тус намын хүндэт дарга Александер Гауланд Бундестагт үг хэлэхдээ "Германы эрх баригчид өөрийн улсдаа ядуурлын түвшин нэмэгдэж, эдийн засаг агшиж байгаа энэ үед Украинд мөнгө чиглүүлж байна" гэж мэдэгджээ.
Тэр “Германд ядуурал нэмэгдэж, дэд бүтэц доройтож, эдийн засаг хумигдаж байгаа үед бид Украин руу мөнгө илгээж байна. Канцлер Украинд биш, Германд үнэнч байх тангараг өргөсөн” гэж шүүмжилжээ.
Депутат “Хэрэв Украин цаашид тэмцэхийг хүсэж байгаа бол энэ нь түүний эрх. Энэ бол бидний хэрэг биш. Учир нь, Украин бидний эрх чөлөөг хамгаалж байна гэдэг нь зүгээр л худал” гэж онцолсон байна.
Түүний хэлснээр, Германы ашиг сонирхолд нийцэх зүйл бол энхийн хэлэлцээ хийж, харилцан буулт дээр үндэслэн дайныг зогсоох явдал аж. Гауланд “Энэ дайн бидний хувьд санхүүгийн талаасаа улам бүр ёроолгүй торх болж байна” гэж дүгнэжээ.
Эх сурвалж: TASS