Украины орон нутгийн хэвлэлүүд Украины Полтава, Харьков, Сумы хотуудад дэлбэрэлтийн чимээ сонсогдсон талаар мэдээлжээ.
Полтава хотод дэлбэрэлт болсон талаар Украины "Общественное" телевизийн Telegram суваг мэдээлсэн байна. Үүнээс гадна Харьков болон Сумы хотуудад мөн дэлбэрэлт болсон тухай мэдээлэл гарчээ.
Өмнөх орой нь Украины нийслэл Киев хотод хоёр удаа дараалан хүчтэй дэлбэрэлт болсон байна. Хотын дарга Виталий Кличко Дарницкийн дүүрэгт байрлах нэгэн агуулахын нутаг дэвсгэрт гал гарсан талаар мэдэгдсэн боловч тухайн агуулахын зориулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.
Оросын талын мэдэгдэлд, Украины Зэвсэгт хүчний иргэний объектуудад хийж буй халдлагын хариуд Оросын арми агаар, тэнгис, газрын өндөр нарийвчлалтай зэвсэг болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг ашиглан зөвхөн цэргийн зориулалттай объектууд болон Украины батлан хамгаалах үйлдвэрлэлийн байгууламжуудад цохилт өгч байна гэж дурджээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI