Венесуэл улс сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хүчтэй газар хөдлөлтийн гамшигтай нүүр туллаа. Лхагва гаргийн орой тус улсад 7.2 болон 7.5 магнитудын хоёр хүчтэй газар хөдлөлт дараалан болж, нийслэл Каракас болон ойролцоох бүс нутгуудад барилга байгууламж нурж, олон хүн амиа алдах эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ.

Газар хөдлөлтийн эхний чичирхийлэл орон нутгийн цагаар оройн 18.00 цагийн орчимд Карибын тэнгисийн эрэг орчмын Морон хотын ойролцоо бүртгэгдсэн байна. Үүний дараахан буюу нэг минут хүрэхгүй хугацааны дараа түүнээс ч хүчтэй 7.5 магнитудын газар хөдлөлт болсон гэж АНУ-ын Геологийн алба мэдээлсэн байна.

Men walk past the rubble of a collapsed building, with debris covering the street.

Хүчтэй доргилтын улмаас нийслэл Каракас хотод хэд хэдэн барилга нурж, зам талбай эвдэрч, цахилгаан болон холбооны сүлжээнд доголдол гарсан байна. Олон нийтийн сүлжээнд тархсан бичлэгүүдэд хүмүүс айж сандарсан байдалтай барилгаас гадагш гарч, зарим байгууламжийн тааз, хана нурж буй дүр зураг харагджээ.

Тус улсын гол олон улсын нисэх буудал болох Симон Боливарын олон улсын нисэх буудал газар хөдлөлтийн улмаас эвдрэл гэмтэл авч, үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. Мөн метро зэрэг нийтийн тээврийн зарим үйлчилгээ зогссон байна.

Rescuers search for victims in a collapsed building following an earthquake in Caracas on June 24, 2026.

Венесуэлийн түр Ерөнхийлөгч Делси Родригес гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан онцгой байдал зарлаж, иргэдийг тайван байж, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Эмнэлгийн ажилтнуудыг нэмэлтээр ажиллуулах, аврах багуудыг дайчлах арга хэмжээ авсан байна.

Аврагчид нурсан барилгуудын нуранги дороос хүмүүсийг хайж байгаа бөгөөд албан ёсны хохирлын тоо бүрэн гараагүй ч олон хүний амь нас эрсэдсэн байж болзошгүй гэж анхааруулжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Венесуэлийн хилээс давж, хөрш орнуудын зарим бүс нутагт мэдрэгдсэн байна. Мөн дахин давтагдах чичирхийлэл буюу aftershock-ууд үргэлжилж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Венесуэлд ийм хүчтэй газар хөдлөлт харьцангуй ховор тохиолддог. Өмнө нь 1967 онд Каракаст хүчтэй газар хөдлөлт болж, олон зуун хүн амиа алдсан түүхтэй. Харин энэ удаагийн хоёр дараалсан хүчтэй газар хөдлөлт нь тус улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн том гамшгуудын нэг болж магадгүй байна.

Дональд Трамп: АНУ Венесуэлд тусламж үзүүлэхэд бэлэн байна

Donald Trump speaks at the opening of the Great American State Fair on the National Mall, in Washington on Wednesday.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн хойд эрэг орчимд дараалан болсон хоёр хүчтэй газар хөдлөлтийн дараа АНУ тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэл хийхдээ “АНУ туслахад бэлэн, хүсэлтэй бөгөөд шаардлагатай бүх боломжоо ашиглах чадвартай. Манай засгийн газрын бүх байгууллагад шуурхай арга хэмжээ авахад бэлтгэлтэй байхыг үүрэг болгосон. Бид шинэ бөгөөд агуу найз нөхөддөө туслахаар очих болно” гэжээ.

Мөн Трамп нөхцөл байдлын талаарх эхний мэдээллүүд таагүй байгааг онцолж, “Анхны мэдээллүүд тийм ч сайн биш байна!!!” хэмээн бичсэн байна.

Түүнчлэн Трампын засаг захиргаа Венесуэлийн эрх баригчидтай хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн бөгөөд энэ нь АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр Венесуэлийн өмнөх Ерөнхийлөгч Николас Мадурог нэгдүгээр сард баривчилсантай холбоотой гэж тус мэдээлэлд дурджээ.

Трамп лхагва гаргийн орой Үндэсний худалдааны төв орчимд хийсэн мэдэгдлийнхээ үеэр уг ажиллагааны талаар мөн дурдсан байна.

Эх сурвалж: CNN,  ABC NEWS, AP