Германы канцлер Фридрих Мерц зургадугаар сарын 24-нд Бундестагт болсон Засгийн газрын цагийн үеэр "Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын эхлүүлсэн дайныг зогсоох асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа олон удаа илэрхийлсэн ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тухай бүр татгалзсаар ирсэн" гэж мэдэгджээ.

Тэрбээр ерманы Христийн ардчилсан холбоо-Баварын Христийн нийгмийн холбоо эвслийн парламентын бүлгийн гадаад бодлогын шинжээч Юрген Хардтын “Ойрын хугацаанд хоёр удирдагчийн хооронд хэлэлцээ эхлэх боломжийн цонх нээгдэх үү?” гэсэн асуултад хариулахдаа “Украины талаас уулзаж, хэлэлцээ хийх тодорхой санал тавьсан” гэж онцолсон байна.

Мерцийн хэлснээр, Зеленский зургадугаар сарын эхээр Путинд нээлттэй захидал илгээж, уулзалт хийх санал дэвшүүлэхдээ зөвхөн нэг нөхцөл тавьжээ. Тэр нь Москва хотод очиж уулзах боломжгүй гэсэн байр суурь аж.

Германы канцлер “Хэрэв хэн боловч Зеленскийн оронд байсан бол үүнийг ойлгох байсан” хэмээн тэмдэглэсэн байна.

Герман талибуудтай хэлэлцээ хийж байгаа талаар

Мөн Сара Нанни Германы “Ногоон нам”-ын төлөөлөгчөөс Афганистанд эрх барьж буй талибуудтай Германы Засгийн газар хэлэлцээ хийж байгаа нь зөв эсэх талаар асуухад Мерц нэлээд завсарласны дараа хариулжээ.

Тэрбээр “Энэ нь Германы ашиг сонирхолд нийцэж байгаа” хэмээн мэдэгдээд, “Бид энэ дэглэмийг хүлээн зөвшөөрч, хэвийн харилцаа тогтоож байгаа хэрэг биш. Дипломат харилцаа нь засгийн газруудын хооронд бус, улс орнуудын хооронд байдаг. Афганистантай дипломат харилцаа үргэлж оршин тогтнож ирсэн” гэж тайлбарласан байна.

Канцлерын хэлснээр, Германы Засгийн газар энэ харилцааг ашиглан гэмт хэрэг үйлдсэн Афганистаны иргэдийг эх оронд нь албадан буцаах ажиллагааг хэрэгжүүлж байгаа аж. Гэвчч Мерц ийм бодлого нь эрх баригч эвслийн хүрээнд, консерватив болон социал-демократ намын олон гишүүний шүүмжлэлтэй тулгарч байгааг мөн хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: DW