ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва Украинтай ямар үндэслэлээр энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа тайлбарлажээ. Түүний дурдсан дөрвөн үндэслэлд "Стамбулын хэлэлцээрээр хүрсэн тохиролцоонууд, Анкорижид хэлэлцсэн нөхцөл, хувилбарууд, талбар дээрх бодит нөхцөл байдал багтсан байна.
Путины 2024 оны зургадугаар сард Гадаад хэргийн яаманд илтгэл тавихдаа танилцуулсан зарчмууд
Путин засгийн газартай хийсэн зөвлөгөөний үеэр “Орос улс Украинтай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн. Үүнийг Стамбулд өмнө нь хүрсэн тохиролцоонд үндэслэн явуулж болно” гэж хэлжээ.
Тэр мөн “Стамбулд хүрсэн тохиролцоонууд, Анкорижид хэлэлцсэн хувилбарууд, хамгийн гол нь газар дээрх бодит нөхцөл байдал, мөн хэдэн жилийн өмнө Гадаад хэргийн яаманд хийсэн илтгэлдээ дэвшүүлсэн зарчмууд дээр үндэслэнэ” гэж мэдэгдсэн байна.
Путиний мэдэгдэл: Аюул заналыг саармагжуулах арга хэмжээ, эрчим хүч болон аялал жуулчлалд нөлөөлөх Украины оролдлогын тухай
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын гишүүдтэй хийсэн зөвлөгөөний үеэр Украины талын цохилтууд Оросын эрчим хүчний нөөц болон аялал жуулчлалын улиралд нөлөөлөх зорилготой гэж янз бүрийн сувгаар мэдээлэл ирж байгаа талаар мэдэгдсэн байна.
Тэр мөн Оросын Засгийн газар болон Батлан хамгаалах яаманд Украины Зэвсэгт хүчний иргэний дэд бүтцэд хийсэн халдлагын үр дагаврыг хамгийн бага хэмжээнд хүргэх, боломжтой бол бүрэн арилгах арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.
ТАСС агентлаг Путины гол мэдэгдлүүдийг нэгтгэн хүргэсэн байна.

Киевийн тактик ба зорилго
Путины хэлснээр, фронтын нөхцөл байдал Украины талд муудахын хэрээр Киев Оросын иргэний объектууд болон дэд бүтцэд цохилт өгөх тактик ашиглаж эхэлсэн байна.
Тэр “Киевийн дэглэм фронт дээрх нөхцөл байдал өөрт нь улам муудаж, газар нутгаа нэг нэгээр нь алдаж байгаа үед манай иргэний объектууд, иргэний дэд бүтцэд цохилт өгөх тактикийг ашиглаж эхэлсэн” гэжээ.
Путины мэдэгдсэнээр Орост янз бүрийн сувгаар “Украин эрчим хүчний хангамжид асуудал үүсгэх, аялал жуулчлалын улиралд нөлөөлөхийг оролдож байна” гэсэн мэдээлэл ирж байгаа аж.
Оросын удирдагчийн үзэж байгаагаар, Украин ийм ажиллагаа явуулж байгаа гол зорилго нь хэлэлцээ дахин эхэлбэл өөртөө илүү давуу байр суурь бий болгох явдал аж. Түүний хэлснээр, өмнө нь Украины санаачилгаар зогссон энхийн хэлэлцээг сэргээх үед Киев илүү хүчтэй байр суурьтай байхыг зорьж буй юм байна.
Путины хэлснээр, Киев зөвхөн хэлэлцээний өмнө хүчтэй байр суурьтай мэт харагдахыг хичээж буй бөгөөд бодит фронтын нөхцөл байдал өөр байгаа ажээ.
Фронтын байдалд нөлөөлөхгүй гэж мэдэгдэв
Путин "Украины Орост хийж буй цохилтууд фронтын нөхцөл байдалд нөлөөлөхгүй" гэж хэлсэн байна. Тэрбээр "Оросын арми 'нэг суурин газрыг нөгөөгийн араас' чөлөөлж байна” гэж мэдэгджээ. Мөн хүүхдүүд рүү чиглэсэн халдлага гэх мэт үйлдлүүд нь Оросын цэргүүдийг улам өдөөж байна гэж үзэж бeaгаа хэлсэн байна.
Тэр “Ялангуяа хүүхдүүд рүү хийсэн ийм халдлагууд манай дайчдын үүргээ биелүүлэх шийдвэрийг сулруулахгүй, харин ч улам нэмэгдүүлж байна” гэжээ. Тэр Киевийн дэглэмийг “неонацист” гэж тодорхойлсон байна.
Аюул заналыг бууруулах арга хэмжээ
Путин Батлан хамгаалах яам болон бусад хүчний байгууллагууд Украины халдлагын эрсдэлийг бууруулах ёстой гэж мэдэгдэв. Тэр “Эдгээр аюул заналыг саармагжуулах үндсэн үүрэг Батлан хамгаалах яам болон бусад хүчний байгууллагад ногдоно.
Мөн Засгийн газар ийм үйлдлийн үр дагаврыг хамгийн бага түвшинд хүргэх нэмэлт арга хэмжээ авах ёстой” гэжээ. Түүний хэлснээр, энэ нь амар ажил биш ч хэрэгжүүлэх боломжтой аж.
Хэлэлцээ хийхэд бэлэн болохоо дахин мэдэгдэв
Путины хэлснээр, энхийн хэлэлцээг Украины талаас санаачлан зогсоосон бөгөөд Орос хэлэлцээ хийхэд бэлэн хэвээр байгаа аж. Тэр “Орос улс Украинтай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн. Үүнийг Стамбулд хүрсэн тохиролцоонд үндэслэн явуулж болно” гэжээ. Путин "Оросын талд Стамбулын тохиролцоог орхих шаардлага байхгүй" гэж мэдэгдсэн байна.
Путин өмнө нь хэлсэн дөрвөн үндсэн зарчмыг дахин дурджээ: Үүнд:
-Стамбулын хэлэлцээрүүд
-Анкорижид хэлэлцсэн хувилбарууд
-Газар дээрх бодит нөхцөл байдал
-2024 оны зургадугаар сард Оросын Гадаад хэргийн яаманд хэлсэн зарчмууд
-Анагаах ухааны салбарын талаар багтжээ.
Путин мөн "Анагаахын их сургууль төгсөгчдийг тодорхой хугацаанд ажиллуулах шинэ журам нь Зөвлөлтийн үеийн “хуваарилалт”-тай адил биш" гэж мэдэгдэв.
Түүний хэлснээр, төгсөгч өөрөө эмнэлгийн байгууллагаа сонгоно. Гол нөхцөл нь тухайн байгууллага улсын эрүүл мэндийн баталгааны хөтөлбөрт хамрагдсан байх аж. Мөн "Эмнэлгийн залуу ажилтнуудад зориулсан менторын тогтолцоо нь зөвхөн цаасан дээр үлдэх ёсгүй, эмч нарт хэт их бичиг баримтын ачаалал өгөх ёсгүй" гэжээ.
Эх сурвалж: TASS