Гадаадын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт 2026-2027 оны хичээлийн жилээс сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн ажиллах удирдамжийг баталжээ.

Боловсролын сайдын баталсан тус удирдамжид сонгон шалгаруулалтын үе шат, үнэлгээний аргачлал, баримт бичгийн хяналт, өргөдөл гомдол шийдвэрлэх ажиллагаа болон цахим системийн ашиглалттай холбоотой зохицуулалтыг тусгасан байна.

"Сонгон шалгаруулалт нь холбогдох журам болон батлагдсан удирдамжийн дагуу нээлттэй, ил тод, тэгш боломжийг хангах зарчмаар зохион байгуулагдана" хэмээн Боловсролын зээлийн сангаас мэдээллээ.

Ташрамд дурдахад, Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцуулах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгох 2026-2027 оны хичээлийн жилийн сонгон шалгаруулалтын бүртгэл 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 29-ний хооронд үргэлжилж байгаа бөгөөд дараах холбоосоор нэвтэрч мэдээлэлтэй танилцаж, бүртгүүлэх юм. Холбоосhttps://scholarship.elf.gov.mn/