ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко “Известия” сонинд "Москва 'НАТО болон Европын холбооны орнууд 2030 оны орчимд Оростой цэргийн мөргөлдөөн хийхэд бэлтгэж байна' гэж үзэж байна" хэмээн ярьжээ.
Тэрбээр “НАТО болон ЕХ-ны орнууд Оростой цэргийн мөргөлдөөнд бодитоор бэлтгэж байна гэж бид үзэж байна” хэмээн мэдэгдсэн байна. Грушкогийн хэлснээр, Европын холбоо болон НАТО-гийн гол зорилго нь Орост стратегийн ялагдал хүлээлгэх явдал аж.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өмнө нь “Украин, Европ ба дэлхийн аюулгүй байдал” нийтлэлдээ "Европын орнууд Оростой хийх болзошгүй мөргөлдөөнд 2030 он гэхэд бэлэн болохын тулд хугацаа хожихыг оролдож байна" гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн "Өнөөгийн олон улсын нөхцөл байдал нь НАТО, Оросын шууд мөргөлдөөний эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар цөмийн зэвсэг ашиглах хэмжээнд хүрч болзошгүй" гэж анхааруулжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI