АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа "АНУ Ирантай түүний баяжуулсан ураны цаашдын хувь заяаны талаар хэлэлцэх бодолтой байна" гэж мэдэгджээ.
Рубио сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Энэ бол зайлшгүй хэлэлцэх ёстой сэдвүүдийн нэг” гэж хэлсэн байна.
Мөн тэрбээр “Энэ бол довтолгооны ажиллагаа биш. Энэ бол хамгаалалтын ажиллагаа. Утга нь маш энгийн, бидэн рүү буудахгүй бол бид буудахгүй. Бид тэднийг довтлохгүй. Харин биднийг довтолбол, эсвэл манай хөлөг онгоц руу халдвал, хариу арга хэмжээ авах ёстой” гэж мэдэгджээ.
Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга олон улсын эрх зүйд хандан “Ямар ч улс олон улсын усан замд хяналт тогтоох эрхгүй. Харин Иран яг үүнийг хийж байна” гэж онцолсон байна.
Эх сурвалж: TASS