Атлантын далайд хөлөг онгоцоор аялж явсан долоон аялагчийн гурав нь нас баржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "Тэд хантавирусийн халдвар авсан байж болзошгүй байна" гэж мэдээлэв.

ДЭМБ болон холбогдох улсын байгууллагуудын өгсөн мэдээлэлд үндэслэн зорчигчдын талаар дараах баримтууд гарчээ. Үүнд:

  • Эхлээд Нидерландын 70 настай эрэгтэй нас баржээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 6-нд халуурах, толгой өвдөх, бага зэрэг суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрч, улмаар амьсгалахад хүндрэлтэй болсны дараа дөрөвдүгээр сарын 11-нд нас баржээ. Түүний цогцсыг дөрөвдүгээр сарын 24-нд Сент-Хелена арал дээр буулгасан байна.
  • Хоёр дахь нас баралт нь дээрх хүний 69 настай эхнэр байжээ. Тэрбээр хөлөг дээр өвдөж, Сент-Хелена арал дээр буусан бөгөөд дөрөвдүгээр сарын 25-нд Өмнөд Африкийн Йоханнесбург руу ниссэн байна. Тэндээс Нидерланд руу дамжин нисэх ёстой байсан ч нисэх буудал дээр унаж, дөрөвдүгээр сарын 26-нд ойролцоох эмнэлэгт нас баржээ.
  • Гурав дахь тохиолдол нь, Их Британийн иргэн бөгөөд хөлөг Сент-Хеленагаас хөдөлсний дараа өвдсөн байна. Тэрбээр Асеншн арал дээр бууж, эмчилгээ хийлгээд, дөрөвдүгээр сарын 27-нд Өмнөд Африк руу эмнэлгийн журмаар шилжсэн аж. Одоогийн байдлаар Йоханнесбург хотын эрчимт эмчилгээний тасагт тусгаарлагдан эмчлүүлж буй юм байна.
  • Дөрөв дэх тохиолдол нь Германы эмэгтэй бөгөөд тавдугаар сарын 2-нд хөлөг дээр нас баржээ. Түүнд тав хоногийн өмнө шинж тэмдэг илэрсэн байна.
  • Мөн халуурах болон хоол боловсруулах замын өвчний шинж тэмдэг илэрсэн гурван сэжигтэй тохиолдол одоогоор хөлөг дээрээ байгаа бөгөөд хөлөг Кабо-Верде улсын эргийн ойролцоо зогсож буй аж. Кабо-Вердегийн эмнэлгийн багууд өвчтөнүүдийг үнэлж, шинжилгээний дээж авч байгаа талаар ДЭМБ мэдээлжээ.

Хантавирус гэж юу вэ?

Мэрэгч амьтдаас хүнд халддаг вирусийн халдвар юм.

🦠 Хэрхэн халддаг вэ?

  • Ихэвчлэн хулгана, оготно зэрэг мэрэгчдийн
    👉 шээс, баас, шүлстэй хүрэлцэх
    👉 эсвэл тэдгээрийн ялгадсаас үүссэн тоосыг амьсгалах үед халдварлана
  • Хүнээс хүнд халдварлах нь маш ховор аж.

⚠️ Шинж тэмдэг:

  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Булчин өвдөх
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Хүндэрвэл амьсгалын дутагдал үүсэх эрсдэлтэй юм байна. 

❗ Аюултай юу?

  • Зарим тохиолдолд хүнд хэлбэрт орж, амь насанд аюултай
  • Ялангуяа уушгийг гэмтээдэг төрөл (HPS) нь ноцтой ажээ.

🛡️ Урьдчилан сэргийлэх:

  • Мэрэгч амьтдын ялгадаст хүрэхээс зайлсхийх
  • Тоос шороотой, бохир орчинд амны хаалт хэрэглэх
  • Хадгалсан хоол хүнсийг хамгаалах

✔️ Товчхон:

👉 Хантавирус = мэрэгч амьтдаас халддаг, уушгийг гэмтээж болзошгүй аюултай вирус.

Эх сурвалж:  REUTERS