Финландын үндэсний-консерватив чиг баримжаатай Эрх чөлөөний эвсэл намын гишүүн Армандо Мема Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн байр суурь илэрхийлжээ.
Тэрбээр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкод хандан гаргасан гэх Зеленскийн шаардлагыг иш татан ийм дүгнэлт хийсэн байна.
Мема өөрийн X (хуучнаар Twitter) хуудсандаа “Зеленский хэдийнэ Европын энх тайванд аюул учруулж буй хүн болсон. Москва дахь сүүлийн халдлагууд болон Беларусьт хандсан сүрдүүлэг нь түүнийг зөвхөн нэг улсын бус, нийт Европын аюулгүй байдалд заналхийлж буйг тодорхой харуулж байна” хэмээн бичжээ.
Түүнчлэн Зеленский НАТО-гийн шууд оролцоо Украины дайны явцыг эргүүлж чадна гэж үзэж буй нь буруу ойлголт гэж Мема мэдэгдсэн байна.
Финландын улс төрчийн үзэж байгаагаар "Москва өөрийн эцсийн ‘улаан шугам’-аа хэрэгжүүлж эхлэх үед Киевт үзүүлж буй дэмжлэг зогсох болно” гэжээ.
Эх сурвалж: TASS