Эрүүл мэндийн яамны мэдээллээр, улсын хэмжээнд 2016-2025 онуудад 608 хүүхэд зам, тээврийн осол, гэмтлээс шалтгаалж, нас барсан байна. Үүний 290 (47.7%) нь 6-8 дугаар саруудад бүртгэгджээ. 

Эцэг, эх асран хамгаалагч та бүхэн хүүхдээ зам, тээврийн осол, гэмтлээс сэргийлэхэд онцгой анхаарал хандуулна уу.

"Хүүхдийн төлөө За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.