ОХУ зургадугаар сарын 18-ны пүрэв гарагт шилжих шөнө Украины нийслэл Киев хот руу пуужингаар цохилт өгчээ. Энэхүү халдлага нь "Их-7" бүлгийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээ мэдэгдсэний дараахан болсон талаар AFP агентлаг мэдээлэв.
Тус агентлагийн сурвалжлагчдын мэдээлснээр, Киев хотод агаарын түгшүүрийн дохио дуугарч, удалгүй нисэн ирж буй пуужингийн чимээ болон дэлбэрэлтүүд сонсогджээ.
Киев хотын Цэргийн захиргааны дарга Тимур Ткаченко нийслэлийн иргэдэд хандан Украины нийслэл рүү баллистик пуужин харвасан талаар анхааруулсан байна. Тэрбээр Telegram хуудастаа “Агаарын түгшүүр цуцлагдах хүртэл аюулгүй газартаа байгаарай” хэмээн бичжээ.
Мөн Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин улсын хойд бүс нутгуудад баллистик пуужингийн цохилт өгөх аюул нүүрлэж буй талаар мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ Украины олон нийтийн “Суспільне” хэвлэл Полтава болон Сумы хотуудад дэлбэрэлт болсон талаар мэдээлжээ.
Полтава хотын захиргаанаас цахилгаан хангамж тасалдаж эхэлсэн тухай мэдэгдсэн бол Запорожье мужийн эрх баригчид бүс нутагт дэлбэрэлтүүд болсон талаар мэдээлсэн байна. Түүнчлэн Украины Агаарын цэргийн хүчин Сумы мужид удирдлагатай агаарын бөмбөгөөр цохилт өгөх эрсдэл байгааг анхааруулжээ.
Украины хэд хэдэн мужид пүрэв гаргийн шөнө удаа дараа агаарын түгшүүрийн дохио зарласан байна.
Эх сурвалж: DW