ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Ла-Маншийн хоолойд үүрэг гүйцэтгэж байсан “Адмирал Григорович” фрегат (цэргийн дунд оврын байлдааны хөлөг онгоц)-ын экипаж тус хөлөгт хэт ойртон ирсэн Их Британийн далбаатай дарвуулт завины чиглэлд анхааруулах буудлага хийсэн байна.
"Bright Future" нэртэй иргэний дарвуулт завь фрегаттай аюултайгаар ойртон зөрөх чиглэлээр хөдөлж байжээ. Фрегатын экипаж завьтай холбоо тогтоохыг оролдсон боловч ямар нэгэн хариу аваагүй бөгөөд завь чиглэлээ өөрчлөөгүй байна.
Үүний дараа дохионы пуужин харваж, дуут анхааруулга өгсөн ч дарвуулт завь аюултай байдлаар ойртсоор байжээ.
Хоёр хөлгийн хоорондын зай 150 метр хүртэл багассаны дараа фрегатын командлагч дарвуулт завины хөдөлгөөний чиглэлийн өмнүүр галт зэвсгээр анхааруулах буудлага хийх шийдвэр гаргасан гэж мэдээлэлд дурдсан байна.
Үүний үр дүнд Bright Future чиглэлээ өөрчилж, байлдааны хөлгөөс холдон хөдөлсөн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам "Фрегатын экипаж олон улсын усан замын хөдөлгөөний дүрэм журмын дагуу ажилласан" гэж онцолжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI