Молдавын экс Ерөнхийлөгч, сөрөг хүчний Социалист намын тэргүүн Игорь Додон ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа "Украины тал Приднестровийн хил орчимд бэхлэлт барьсан нь болзошгүй өдөөн хатгалга хийх зорилготой байж магадгүй" гэж дурдсан байна.

Додоны хэлснээр, энэ нөхцөл байдал Молдавын талд түгшүүр төрүүлж байгаа аж. Учир нь, Украины тал Приднестровийн чиглэлд нэмэлт бэхлэлтүүд байгуулжээ. Тэр “Приднестровиос хэн ч халдлага хийх боломжгүй, тийм ч зорилго байхгүй. Тиймээс энэ нь өөрсдөө өдөөн хатгалга үүсгэж, нөхцөл байдлыг хурцатгах, шинэ мөргөлдөөний цэг бий болгох зорилготой байж магадгүй” гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Додон барууны орнуудын зарим хүрээ “өөр бүс нутагт зөрчилдөөн үүсгэх” асуудлыг нухацтай авч үзэж буй талаар хэлсэн байна. Тэрбээр энэ талаар тайлбарлахдаа өнгөрсөн долоо хоногт Беларусьт айлчилж, Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзсанаа дурджээ. Түүний хэлснээр “Беларусьт ч мөн адил ямар нэгэн хурцадмал байдал үүсч болзошгүй” гэх яриа их гарч байгаа аж.

Додон өмнө нь "Украин дахь мөргөлдөөний нөхцөл байдлыг харгалзан үзвэл барууны тал болон Украин “Оросыг зөвхөн Донбасс, Луганск төдийгүй бусад чиглэлд ч олон фронтоор татан оруулах” зорилгоор хоёр дахь фронт нээх оролдлого хийж байсан" гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, энэ нь Приднестровийн чиглэлд ч хамаарах боломжтой бөгөөд дөрөвдүгээр сард ийм оролдлого гарсан талаар мэдээлэл бий аж.

Гэхдээ тэрбээр тухайн үед энэ нөхцөл байдлыг хурцатгах оролдлогыг зогсоож, илүү ноцтой мөргөлдөөнөөс зайлсхийж чадсан гэж нэмж хэлсэн байна. Мөн өмнө нь Гүржийн тал ч мөн адил “ОХУ-ын эсрэг хоёр дахь фронт нээхийг баруунаас уриалж байсан” тухай мэдээлжээ.

Эх сурвалж: TASS