АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар АНУ, Ираны хоорондын мөргөлдөөнийг зохицуулахад тусалсан" гэж онцолсон байна.

Тэрбээр хоёр улсын удирдагчийг магтан сайшааж, мөн Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн зарим үйл ажиллагааг эрс шүүмжилжээ. Тодруулбал, тэрээр Бейрут дахь “Хезболла”-гийн объектууд руу чиглэсэн довтолгоонуудыг эрчимжүүлснээр эцсийн тохиролцоог бараг нуран унагах шахсан гэж дурдсан байна.

Трамп Нетаньяхугийн талаар “Тэр их төвөгтэй хүн” хэмээн хэлээд, Израилийн Ерөнхий сайд АНУ-д Ирантай байгуулсан тохиролцооны төлөө талархах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Мөн тэрбээр “Хэрэв Иран цөмийн зэвсэгтэй байсан бол Израиль хоёр цагийн дотор л оршин тогтнохоо болих байсан” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: TASS, AXIOS