Украин анх удаа "Жолоодлогогүй нисэх системийн хүчний өдөр-ийг тэмдэглэж, үүнээс цааш жил бүрийн зургадугаар сарын 11-нийг дроны хүчний дайчдад талархал илэрхийлэх өдөр болгон тэмдэглэхээр болжээ.
Энэ талаар Украины удирдагч "Өнөөдөр би Жолоодлогогүй нисэх системийн хүчний (USF) өдрийг бий болгосон шинэ зарлигт гарын үсэг зурлаа. Үүнээс цааш энэ өдрийг жил бүрийн зургадугаар сарын 11-нд тэмдэглэнэ. Энэ бол USF-д үзүүлж буй бидний хүндэтгэл, талархлын өдөр юм.
Дэлхийд анх удаа ийм төрлийн цэргийн бүтэц Украины зэвсэгт хүчинд бий болсон. Бид Жолоодлогогүй системийн хүчнийг дээд түвшинд хүртэл хөгжүүлж байгаа бөгөөд технологи, ухаалаг шийдэл, эр зоригийн ачаар бид дайны шинж чанарыг өөрчилж чадна гэдгийг украинчууд батлан харуулсан.
Бид өмнө нь уламжлалт зэвсгээр бараг боломжгүй, эсвэл асар их нөөц шаарддаг байсан зорилтуудыг одоо биелүүлэх боломжтой болсон.
USF байгуулагдсанаас хойш ердөө нэг жилийн хугацаанд ойролцоогоор 40 тэрбум ам.долларын үнэтэй Оросын янз бүрийн түвшний байнуудыг онилон устгасан байна. Хамгийн чухал нь эдгээр нь олон төрлийн цохилтууд бөгөөд тус бүр нь хүний амь аврах чадавхыг нэмэгдүүлж байна.
Украины Зэвсэгт хүчний Жолоодлогогүй системийн хүчин нь дэлхийн олон армид үлгэр жишээ болж байна. Сүүлийн саруудад бид “алсын цохилтууд”-д онцгой талархаж байгаа бөгөөд Оросын цэргийн логистик түр хугацаанд эзлэгдсэн бүх гүн бүс нутагт Украины дроны хүрээнд орсон байна. Манай нөлөө Оросын хилийн бүсүүдэд ч хүрч байна. Дайсан үүнийг мэдэрч байгаа бөгөөд бид энэ чадавхаа улам өргөжүүлсээр байх болно. Бид Жолоодлогогүй системийн хүчнийг улам бэхжүүлнэ.
Бүх дайчдад баярлалаа! Мөн Украины Батлан хамгаалах, аюулгүй байдлын хүчний бүх анги, нэгтгэлүүдэд хамтын ажиллагаатайгаар яг шаардлагатай цохилтуудыг амжилттай гүйцэтгэж байгаад талархал илэрхийлье" гэжээ.
Эх сурвалж: УНИАН