Нийслэлд энэ зун 376 километр дулааны төв магистраль шугамаас 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засваруудыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөж, хуваарийг баталсан.
Хуваарийн дагуу зургадугаар сарын 15-ны даваа гаргаас 28-ны ням гараг хүртэл 14 хоног халуун ус тасалж, засвар хийх байршлуудын мэдээллийг хүргэж байна.
- Жаргалан хотхон, БНСУ-ын ЭСЯ, Нархан, Оддын хотхон орчмын хэрэглэгчид
- Олимп хотхон, Баянмонгол хорооллоос 13-р хороолол орчим, Нарантуул зах, Дүнжингарав хороолол
- Маршал таун, Ривер гарден хороолол орчмын хэрэглэгчид, Их тэнгэр цогцолбор
- Сүнжин гранд зочид буудал, Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид
- АШУИС-ийн шинэ байр, Амгалан орчмын хэрэглэгчид
- 15-р хорооллын ЦТП-15 салаа, Баянзүрх дүүргийн эмнэлэг орчмын хэрэглэгчид
- УДДТ-15-с хангадаг хэрэглэгчид