ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь байгууллагын дүрэмд бүрэн үнэнч, төвийг сахисан, хараат бус байх ёстой" гэж мэдэгджээ.

Тэрбээр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Мишель Бачелеттэй уулзах үеэр энэ байр сууриа илэрхийлсэн бөгөөд Бачелет НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшиж байгаа аж.

Лавров “Ерөнхий нарийн бичгийн дарга нь төвийг сахисан, хараат бус байж, НҮБ-ын дүрмийг бүхэлд нь дагах ёстой.

Зөвхөн Косовогийн өөрийгөө тодорхойлох эрх, эсвэл Крым бол Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал гэх мэт хэсэгчилсэн ойлголтоор бус, дүрмийг бүхэлд нь хэрэгжүүлэх ёстой. Гол нь энэ” гэж онцолсон байна.

Мөн тэрбээр “Энэ удаад Ерөнхий нарийн бичгийн дарга үнэхээр өөр байх болно гэдэгт бид итгэлтэй байх ёстой” хэмээн нэмж хэлжээ.

Эх сурвалж: TASS