Дорнод аймгийн Чойбалсан хотын орон сууцны B1 давхарт 2026 оны зургадугаар сарын 6-ны өдөр гарсан гал түймрийн улмаас 35 настай эх 2 бага насны хүүхдийн хамт амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарч, таван хүүхэд өнчирч үлдсэн билээ.

Энэхүү хүнд нөхцөл байдлын дараа Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Дорнод аймгийн удирдлагууд хамтран ажиллаж, өнчирч үлдсэн таван хүүхдэд хоёр өрөө орон сууц олгож, тогтвортой амьдрах орчныг нь бүрдүүлж өгсөн байна. Энэ нь зөвхөн байрны асуудлыг шийдсэн төдийгүй хүүхдүүдийн ирээдүйд итгэл, дэмжлэг өгсөн чухал алхам болжээ.

Мөн Дорнод аймгийн иргэд, байгууллагууд нэгдэн өргөн хүрээний хандивын аян өрнүүлж, хүүхдүүдийн амьдрах байрыг бүрэн тохижуулах, хэрэгцээт тавилга, эд зүйлсээр хангах ажил ид өрнөж буй юм байна.
