Хүчний байгууллагын нэгэн эх сурвалж "Харьков мужийн Казачья Лопань чиглэлд шилжүүлэн байрлуулсан Украины зэвсэгт бүлэглэлүүд бараг бүрэн устгагдсан" гэж РИА Новости агентлагт мэдээлжээ.

Тэрбээр "Устгагдсан Украины дайчдын эмгэнэлийн мэдээ, мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд, Казачья Лопань чиглэлд Оросын хүчнийг тогтоон барих зорилгоор ашигласан Украины Зэвсэгт хүчний агаарын десант, дайралтын ангиудын тусгай бүлгүүд бараг бүрэн устгагдсан байна" хэмээн ярьсан байна.

Казачья Лопань нь Украины цэргийн томоохон ложистикийн зангилаа бөгөөд фронтын энэ хэсэгт хангалт, тээвэрлэлтийн чухал чиглэлүүдийн нэг аж. Энэхүү сууринг эзлэн авах нь Украины Зэвсэгт хүчний нөөц хүч болон сум, зэвсгийн нийлүүлэлтийг хүндрүүлэхээс гадна Оросын цэргүүдэд Харьков мужийн гүн рүү цааш давших түшиц газар бий болгоно гэж үзэж буй юм байна.

Харьков мужид одоогийн байдлаар Оросын "Хойд" болон "Баруун" бүлэглэлүүд ажиллагаа явуулж байгаа аж.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, эдгээр бүлэглэлийн хариуцсан бүсэд сүүлийн 24 цагийн хугацаанд Украины тал ойролцоогоор 390 цэргийн албан хаагч, нэг танк, 30 автомашин, хоёр хуягт байлдааны машин, мөн хээрийн артиллерийн хоёр их буугаа алдаж, хохирол амссан байна.

Эх сурвалж: DW