Увс аймгийн Завхан сумын нутагт өнөөдөр 07:30:38 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бол Хяргас сумын Засаг даргын орлогч "Газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдэгдсэн. Хохирол учраагүй" гэж мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших сумдын зай:

  • Цагаанхайрхан сумын төвөөс баруун урд зүгт 50 км
  • Завхан сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км
  • Хяргас сумын төвөөс урд зүгт 58 км