Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
2026 оны зургадугаар сарын 4-ний 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11...+16 градус.
Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +26...+31 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +11...+13 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР