Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байна.

2026 оны зургадугаар сарын 3-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. 

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулс болон говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +8...+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +11...+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР