Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ даваа гарагт 5 хувиар өссөн нь Иран АНУ-тай харилцан мессэж солилцох ажиллагааг түр зогсоосон тухай мэдээлэлтэй холбоотой гэж арилжааны өгөгдөл харуулж байна.
Москвагийн цагаар 16:25-ийн байдлаар Brent төрлийн нефтийн наймдугаар сарын фьючерсийн үнэ өмнөх хаалтын үеэс 5 хувиар өсөж, нэг баррель нь 95.68 ам.долларт хүрсэн байна. WTI маркийн долдугаар сарын фьючерсийн үнэ 5.36 хувиар өсөж, 92.07 ам.доллар болжээ.
Даваа гарагт Tasnim агентлаг мэдээлснээр, Иран Ливанд Израилийн үйл ажиллагааг эсэргүүцэн АНУ-тай харилцан мессэж солилцохоо зогсоосон байна. Ливанд гал зогсоох дэглэм мөрдөх нь Тегеран, Вашингтоны хоорондын эвлэрлийн тохиролцооны нэг хэсэг байсан ажээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI