Төв аймгийн Заамар суманд гарсан эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нээлтийн ажиллагааг энэ жил зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Энэ өдөр төлөвлөсөн үзвэр, үйлчилгээ болон аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын хуваарийн дагуу хэрэгжих үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр болсон байна.
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Аймгийн 27 сум энэхүү мэдэгдлийг мөрдөж ажиллахыг анхааруулж, харъяалах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудад хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхийг уриалжээ.
Мөн хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, гэр бүл болон олон нийтийн түвшинд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарахыг хүсэв.