ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан бүх хугацаандаа Владимир Путин дүр төрх, харагдах байдал (визуал имиж)-ийн хүчийг маш сайн ойлгож ирсэн байдаг.

2001 онд би түүнтэй анх ярилцлага хийх үед, камер асахаас яг өмнө нэг туслах гэнэт орж ирээд бидний өмнө байсан жижиг усны стакануудыг ширээнээс авч явсан юм.

“Та яагаад тэгж байгаа юм бэ?” гэж би асуухад “Хэн нэгэн үүнийг архи ууж байгаа мэтээр ойлгох вий гэж болгоомжилсон юм. Бас шууд эфир дээр стакантай ус асгарах эрсдэл гарч болохгүй. Телевиз бол олон нийтийн нөлөөллийн хувьд цөмийн бөмбөгтэй адил зүйл” гэж хариулсан.

Зохиолч, улс төрийн шинжээч Питер Померанцев “Оросын бүх хүн, ялангуяа Путин өөрөө телевиз бол эрх мэдлийг нэгтгэх гол түлхүүр гэдгийг ойлгосон байсан” гэж хэлдэг.

Shutterstock / Reuters A black-and-white photo of Putin as a boy on the left, and a colour photograph of Putin in the modern day on the right.

Хүүгээс Сталины дараах хамгийн удаан засагласан удирдагч хүртэл

Олон жилийн турш Путин Оросыг эмзэг, шилжилтийн ардчиллаас төв болгосон, улам бүр авторитар шинжтэй улс болгон өөрчилсөн. Үүний зэрэгцээ тэр өөрийнхөө дүр төрхийг ч эрс өөрчилсөн.

Эрт үеийн зургууд дээр тэр камер луу үл итгэсэн, дөлгөөн, даруухан төрхтэй, жаахан бие хаатай хүн шиг харагддаг. Харин энэ нам гүм, бүрэг зантай хүүхэд, энгийн түшмэл хэрхэн олны анхаарлын төвд орж, дуртай ерөнхийлөгч нь болсон бэ?

Телевизээс төрсөн имиж

Түүний дүр төрхийн хүчийг ойлгосон байдал эрх мэдэлд хүрэхээс ч өмнө эхэлжээ. 1960-70-аад онд өссөн ихэнх хүүхдүүдийн нэгэн адил Путин телевизийн үеийн хүүхэд байсан. Түүний үлгэр дуурайлал Зөвлөлтийн алдарт тагнуул, баатарлаг дүрүүд байлаа.

Өөрийнх нь хэлснээр, төрийн дайснуудтай тэмцдэг хүчтэй, чимээгүй тагнуулчдын тухай эдгээр дүрүүд түүнийг КГБ-д ажиллах урам зориг өгсөн аж.

ЗХУ-ын Улсын Аюулгүй Байдлын Хороо (АБХ)-ны ажилтан байхдаа, дараа нь төрийн аппаратын албан хаагч байхдаа тэр олны анхаарлаас аль болох зайлсхийдэг байжээ. Гэвч 1999 онд түр ерөнхийлөгч болж, хэдхэн сарын дараа албан ёсны ерөнхийлөгч болох үед түүний баг болон PR зөвлөхүүд дүр төрхийг удирдах нь эрх мэдлийн гол хэрэгсэл гэдгийг маш сайн ойлгож байсан аж.

“Архи уудаггүй” гэсэн имиж

Түүний имиж бүтээх нэг хэсэг нь хэрэггүй зүйлсийг зориуд арилгах байжээ. Ингэснээр Путин бараг архи хэрэглэдэггүй мэт дүр төрх бий болсон. Валдайн уулзалтын үеэр бусад нь дарс ууж байхад тэр зөвхөн зөгийн балтай цай уудаг байв.

Хааяа уусан ч түүний хамгаалагчид үүнийг нууцлахыг хичээдэг байж. Нэгэн музейн ажилтан Путинтай хамт архи шингээсэн хуушуур идэж байсан тухайгаа ярьж, “Битгий хэлээрэй” гэж гуйж байсан гэдэг.

AFP via Getty Images A man and a woman look into a kiosk selling various brands of vodka in clear bottles.

Өмнөх удирдагчаасаа ялгарах стратеги

Түүний бас нэг зорилго бол өмнөх Ерөнхийлөгч Борис Ельциний архи их хэрэглэдэг, олон нийтэд эвгүй сэтгэгдэл төрүүлдэг дүр төрхөөс эрс ялгарах явдал байжээ.

Путин нисэх онгоц жолоодож, жүдогоор хичээллэж буйгаа харуулсан. Энэ бүхэн нь түүнийг хүчтэй, эрүүл, шийдэмгий удирдагч болохыг харуулах зорилготой аж.

Getty Images Queen Elizabeth II, wearing a pale blue gown and a tiara, toasts Boris Yeltsin (right) who is wearing a dinner jacket

“Эрэгтэй баатар” имиж

2007 оноос эхэлсэн хамгийн алдартай зургууд бол түүнийг цээж нүцгэн, морь унаж, голд загасчилж, булчингаа харуулсан байдлаар дүрсэлсэн цуврал байв. Эдгээр нь жинхэнэ эсэх талаар олон маргаан өрнөсөн ч түүний PR баг зорилгоо маш сайн мэдэж байсан гэж шинжээчид үздэг.

Нэг талаас энэ нь бүдүүлэг мэт боловч нөгөө талаас “Оросыг хүчирхэг удирдагч удирдах ёстой” гэсэн мессэж байжээ.

Reuters Vladimir Putin is topless on horseback against a mountainous backdrop. He is wearing sunglasses and dark green military-style trousers.

Давтан дүр бүтээлт

Путины 1985 оны Зүүн Германы тагнуулын албаны үнэмлэхийн зураг хүртэл түүнийг сүүдэрт амьдарч чаддаг, анзаарагддаггүй хүн байсныг харуулдаг.

1990-ээд онд тэр Санкт-Петербургийн захиргаанд ажиллаж байхдаа ихэвчлэн зургийн буланд, ар талд, камер руу харалгүй зогсдог байжээ. Гэвч ерөнхийлөгч болмогцоо тэр дүрээ бүрэн өөрчилсөн.

Stasi Records Agency Dresden (Public Domain) A pale green Stasi identity card bears Vladimir Putin's photograph in black and white on the right. He is wearing a dark suit and stripey tie, his hair is fair and he is looking off-camera into the distance.

Эрх мэдлийн жүжиглэл

2007 онд Time сэтгүүлийн “Оны хүн” зураг авахуулахдаа тэр сандал дээрээ тайван сууж, камер луу доороос харсан нь хаан мэт, эсвэл хатуу гэмт хэргийн босс шиг харагдуулж байсан аж.

Гэрэл зурагчин Платон түүнийг “эрх мэдэлтэй мэт жүжиглэж байсан” гэж тайлбарласан.

Bloomberg via Getty Images Two female shoppers wearing hats examine a grey t-shirt bearing the Time cover which is hanging outside a shop selling souvenirs

Дотоод бодлого ба хатуу засаглал

Эдгээр хүчирхэг дүр төрх нь зөвхөн имиж биш, бодлогын тусгал байжээ. Тэрбээр төрийг төвлөрүүлж, эсэргүүцлийг шахан гаргаж, парламентыг бараг баталгаажуулах байгууллага болгон хувиргасан.

Маскны цаадах хүн

Түүний цээж нүцгэн зургууд заримдаа зөвхөн итгэл биш, харин өөрийгөө батлах хэрэгцээний илэрхийлэл байж магадгүй.

2008 оноос Ерөнхийлөгчийн суудлаас түр буух үед ч тэр хүчтэй хэвээр байгаагаа харуулахыг хүсэж байсан.

Нас, өөрчлөлт ба эргэлзээ

2011 онд түүний нүүр илт өөрчлөгдөж, хавдсан мэт болсон нь олон таамаг төрүүлсэн. Ботокс, эсвэл өвчний эмчилгээ байж магадгүй гэж үзсэн.

Сонгуулийн ялалтын дараа тэр илт сэтгэл хөдлөн нулимс унагаж байсан нь зарим хүний хувьд жинхэнэ мэдрэмж, заримын хувьд тайзны үзүүлбэр мэт санагдсан.

AP A close-up of Putin's face. It is night and his face is streaked with tears.

Өнөөгийн дүр төрх

Өнөөдөр Путин илүү хаалттай, алсаас хянагдсан дүр төрхтэй болсон. COVID-19, Украин дахь дайн зэрэг нь түүний тусгаарлагдсан, болгоомжтой байдлыг нэмэгдүүлсэн.

Тэр одоо илүү хянамгай, хүртээмж багатай болж, өөрийн аюулгүй байдлыг хамгийн чухалд тавьдаг болсон мэт харагддаг.

Украины дайн өнөөдөр түүний имижийн гол хэсэг болсон ч энэ нь түүний хувьд хүчирхэг дүр биш, харин улам төвөгтэй, эрсдэлтэй бодит байдлын эх үүсвэр болжээ.

Эх  сурвалж: BBC