Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургадугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор дараах авто замуудыг түр хугацаанд хаах юм байна.
Зургадугаар сарын 1-ний өдрийн 06:00-20:00 цагийн хооронд:
- Жуулчны гудамж- Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл,
- Ерөнхий сайд Амарын гудамж- Төрийн ордны зүүн талын уулзвараас Спортын төв ордны уулзвар хүртэл,
- Д.Сүхбаатарын гудамж- Төв шуудангийн уулзвараас Чингис хааны музейн уулзвар хүртэл,
- \Их сургуулийн гудамж- Гадаад харилцааны яамны уулзвараас Монгол Улсын Их Сургуулийн уулзвар хүртэл
Зургадугаар сарын 1-ний өдрийн 08:00-22:00 цагийн хооронд:
П.Гэндэнгийн гудамж буюу Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас Шангри-Ла худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замуудыг хаах ажээ. Иймд иргэд, жолооч нартаа бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.