Төв аймгийн Заамар сум дахь уурхайн гүн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай охиныг аврах ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар аврагчид охины байгаа түвшинд хараахан хүрч амжаагүй байгаа талаар эх сурвалж мэдээлэв. 

Охин нүхэнд унаад 47 цаг өнгөрөөд байгаа аж. Урьдчилсан тооцоогоор аврах багийнхан ойролцоогоор 3-4 цагийн дараа хүүхдэд хүрч, гаргаж ирэх боломжтой гэж үзэж буй юм байна.

Аврах ажиллагаа амжилттай болж, хүүхэд эсэн мэнд гарч ирээсэй гэж олон хүн залбирч, хүлээсээр байна.