Донецкийн Ардын Бүгд Найрамдах Улсын Родинское хотын дүрвэгч Андрей Бондарь РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө "Украины цэргүүд өлсгөлөн байдалтай оршин суугчдаас хоол хүнс гуйж байсан" гэж ярьжээ.
Өмнө нь Украины хэвлэлүүд интернэтэд украин цэргүүдийн туйлдаж, ядарсан байдалтай зураг тархсаны дараа Украины Зэвсэгт хүчний жанжин штаб 14-р бригад болон 10-р корпусын командлагчдыг албан тушаалаас нь чөлөөлөхөөс өөр аргагүй болсон тухай мэдээлж байсан аж.
Бондарь “Манай байшингаас төмөр зам хүртэл ойролцоогоор нэг километр. Захдуу амьдардаг хүмүүс дээр Украины цэргүүд ирдэг байсан. Миний насны охид ч тэнд амьдардаг байсан. Гэнэт ямар нэг чимээ сонсогдож, намайг гэртээ ороход хоёр украин залуу цэрэг сууж байсан. Тэд айсан байдалтай ‘Эгч ээ, идэх юм байна уу?’ гэж асуусан” хэмээн ярьжээ.
Тэднийг фронт руу илгээхдээ маш бага хоол, ус өгдөг, тэр нь хурдан дуусдаг талаар ярьсан байна.
ОХУ-ын “Центр” цэргийн бүлэглэлийн командлагч Валерий Солодчук "2025 оны арванхоёрдугаар сарын 27-нд 9-р мотобуудлагын бригадын хүчээр Родинское хотыг чөлөөлсөн" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI