Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт 2026 оны 04 дүгээр сарын 26 ны өдрийн “МИАТ" ТӨХК-ийн ОМ031 аяллын дугаартай Улаанбаатараас Ховд чиглэлийн  нислэгээр зорчсон.

Үүнтэй холбоотойгоор "Монголын иргэний агаарын тээвэр" ТӨХК мэдэгдэлд гаргав. Түүнд "Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн “МИАТ" ТӨХК-ийн ОМ031 аяллын дугаартай Улаанбаатараас Ховд чиглэлийн  нислэгээр  зорчсон.

Тус нислэг нийт 62 зорчигчтойгоор хуваарийн дагуу 06:36 цагт "Чингис Хаан" олон улсын нисэх буудлаас хөөрч, Ховд нисэх буудалд орон нутгийн цагаар 07:35 цагт газардсан ба тус нислэг саатаагүйг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.