“New York Times” сонины мэдээлснээр, АНУ болон Иран Ормузын хоолойг нээх тухай зарчмын тохиролцоонд хүрсэн байна. Хэвлэлүүд АНУ-Ираны үндсэн тохиролцооны урьдчилсан гэрээ 95 хувьтай болсон гэж мэдээлжээ.

“New York Times” сонин "Хэлэлцээрийн нарийн нөхцөл, усан замаар хөлөг онгоцны хөдөлгөөнийг хэр хурдан хэвийн болгох нь тодорхойгүй байна. Мөн энэ хэлэлцээрийн хувьд Иранд хоолойн хяналтыг хэвээр үлдээх эсэх асуудал тодорхой бус байна" онцлон тэмдэглэжээ.

Axios порталд өмнө нь мэдээлснээр, Вашингтон ба Тегеран ойрын хугацаанд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах магадлалтай аж. Энэ нь 60 хоногийн хугацаатай, харилцан зөвшилцлөөр сунгах боломжтой юм байна.

Түүнд гал зогсоох ажиллагааг үргэлжлүүлэх талаар тусгажээ. Мөн АНУ Ираны боомтуудын бүслэлтийг цуцлах төлөвтэй талаар дурдсан байна. Үүнээс гадна баримт бичигт "Иран цөмийн зэвсэг бүтээхгүй байх үүрэг хүлээнэ" гэж заажээ.

Рубио хэлэлцээ бүтэлгүйтэж болзошгүй гэж Ираныг урьдчилан буруутгав

Хэвлэлд мэдээлснээр, хоёр сарын хугацаанд Ормузын хоолойг чөлөөтэй нээж, дамжин өнгөрөх хураамж авахгүй бөгөөд Иран замыг минээс цэвэрлэхийг зөвшөөрөх юм байна. Ойрхи Дорнодод байрлуулсан АНУ-ын цэргүүд гэрээ эцэслэгдэх хүртэл тэнд үлдэх аж.

Мөн Цагаан ордон зарим хориг арга хэмжээг цуцалж, Иран нефтиэ чөлөөтэй худалдах боломжтой болох тухай мэдээлжээ. Мөн АНУ "Эцсийн хэлэлцээр батлагдвал 60 хоногийн дотор Ираны царцаасан хөрөнгийг чөлөөлөхийг хэлэлцэхэд бэлэн" гэж мэдэгдсэн байна.

Трамп бямба гарагт "Хоёр улс бараг бүрэн тохиролцсон. Талууд нарийн зүйлсийг эцэслэн ярилцаж байна. Энэ талаар удахгүй зарлана" гэж хэлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI