РИА Новости” агентлагийн “Bloomberg Billionaires Index”-ийн мэдээлэлд тулгуурлан гаргасан тооцоогоор, Оросын хамгийн баян бизнес эрхлэгчдийн нийт хөрөнгө оны эхнээс хойш 16.106 тэрбум ам.доллароор өссөн байна.

Энэхүү индекс нь тэрбумтнуудын эзэмшдэг компаниудын хувьцааны үнэ, зах зээлийн үнэлгээ болон ашиг орлогын харьцаанд үндэслэн тооцогддог байна.

Одоогийн байдлаар уг жагсаалтад дэлхийн хамгийн баян 500 хүн багтдаг бөгөөд тэдний дунд Оросын 20 иргэн байгаа аж. Тэдний нийт хөрөнгө тавдугаар сарын 1-ний байдлаар 315.3 тэрбум ам.долларт хүрчээ.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын нэгдүгээрт АНУ-ын бизнес эрхлэгч, Илон Маск бичигдэж байна. Түүний хөрөнгө энэ онд 31.5 тэрбум ам.доллароор өсөж, нийт 651 тэрбум доллар болжээ.

Хоёрдугаар байрт, “Google” компанийг үүсгэн байгуулагч Ларри Пейж орсон бөгөөд түүний хөрөнгө 55.5 тэрбум доллароор өсөж, нийт 325 тэрбум доллар болсон байна.

Гуравдугаарт, мөн “Google”-ийн үүсгэн байгуулагч Сергей Брин орж, хөрөнгө нь 51.3 тэрбум доллароор өсөж, нийт 301 тэрбум доллар болжээ.

Дөрөвдүгээр байрт, Жефф Безос орсон аж. Түүний хөрөнгө 29.8 тэрбум доллароор өсөж, нийт 283 тэрбум доллар болжээ.

Топ-5-д Марк Цукерберг бичигдэж буй бөгөөд түүний хөрөнгө 16.4 тэрбум доллароор буурч, нийт 217 тэрбум доллар болсон байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI