Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр АНУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч Тэмми Брюс Старобельск дахь дотуур байр руу хийсэн цохилттой холбоотой асуудлаар Украинд үргэлжилж буй мөргөлдөөнөөс үүдэлтэй хүмүүс амь үрэгдэх, сүйрэл нүүрлэхийг зогсоохыг уриалав.

Тэрбээр мөн АНУ Старобельск хотын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буйг онцолсон байна. Брюс “Үхэл, сүйрлийг яаралтай зогсоох ёстой” гэж мэдэгджээ.

Харин НҮБ дахь БНХАУ-ын Байнгын төлөөлөгч Фу Цун Старобельск дахь коллеж руу хийсэн цохилтын тухай мэдээлэлд Хятад улс гүнээ санаа зовниж буйг илэрхийлсэн байна.

Украины Зэвсэгт хүчин энэ сарын 22-ны шөнө Луганскийн Улсын Багшийн Их Сургуулийн харъяа Старобельскийн мэргэжлийн коллежийн сургалтын байр болон дотуур байранд цохилт өгсөн гэж мэдээлжээ. Үүний улмаас 6 хүн амь үрэгдэж, 39 хүн шархадсан байна. Энэ хэрэгт “терроризмын акт” гэсэн эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж мэдэгджээ.

Рубио Украин дахь мөргөлдөөн ер бусын байдлаар төгсөнө гэж таамаглажээ

Рубио предсказал необычный конец украинского конфликта

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа сэтгүүлчдэд "Украины мөргөлдөөн цэргийн аргаар шийдэгдэх боломжтой ч энэ нь уламжлалт утгаараа ойлгогдохгүй" гэж мэдэгджээ.

Тэрбээр яг юуг хэлж буйгаа тодорхой тайлбарлаагүй ч Украинтай холбоотой хэлэлцээг үргэлжлүүлэхийн чухлыг онцолсон байна.

Рубио “Энэ мөргөлдөөн аль нэг талын цэргийн ялалтаар дуусахгүй, ядаж л цэргийн ялалтыг уламжлалт байдлаар тодорхойлдог тэр ойлголтын хүрээнд биш” гэж хэлжээ.

Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Вашингтон Украинтай холбоотой утгагүй, төгсгөлгүй уулзалтууд хийх сонирхолгүй байгааг мөн мэдэгдсэн аж. Харин тэр "Цагаан ордон боломж гарсан үед бүтээлч, үр дүнтэй хэлэлцээ хийхийг хүсэж байна" гэж нэмжээ.

Эх сурвалж: VESTI