2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг хүртэлх хугацаанд уламжлалт макро эдийн засгийн бодлогууд болон микро зохистой бодлогыг хэрэгжүүлснээр “Санхүүгийн тогтвортой байдал”-ыг хангах боломжтой гэж үзэж байсан.
Гэтэл 2008 оны хямрал үүнийг хангалтгүй болохыг харуулсан бөгөөд санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн тусгайлсан бодлого болох макро зохистой бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн билээ.
Төв банкны тухай хууль (2018.04 сар)-ийн 5 дугаар зүйл. Монголбанкны үйл ажиллагааны чиглэл. 1.8/макро зохистой бодлого хэрэгжүүлэх. 221 дүгээр зүйл. Макро зохистой бодлого хэрэгжүүлэх “1.Монголбанк мөнгөний бодлогын хэрэгжилт болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг тодорхойлж, үнэлэн түүнээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор макро зохистой бодлогыг боловсруулж, энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгслийг ашиглан хэрэгжүүлнэ гэж заасан.
Төв банкны Мөнгөний бодлогын хороо макро зохистой бодлогын шийдвэр гаргадаг. Өнөөдрийн байдлаар Мөнгөний бодлогын хороо 7 гишүүнтэй. Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, УИХ-аас томилсон орон тооны бус 4 гишүүнээс бүрдэж байна.
Монголбанкнаас макро зохистой бодлогын хэрэгслүүд нэвтрүүлэхээр судалж байгаа аж. Үүнд:
• Мөчлөг сөрсөн өөрийн хөрөнгийн нөөц шаардлага
Зээлийн өсөлт хэт хурдасч, системийн эрсдэл нэмэгдэх үед банкуудаас нэмэлт өөрийн хөрөнгийн нөөц бүрдүүлж, санхүүгийн мөчлөгийн өсөлтийн үеийг зөөлрүүлэх бөгөөд эдийн
засгийн уналт, стрессийн үед уг нөөцийг ашиглах боломж олгосноор зээлийн нийлүүлэлтийн огцом агшилтаас сэргийлэх.
• Хөрвөх чадвар, хугацааны нийцгүй байдлын эрсдэлийг
удирдах хэрэгслүүд
Хөрвөх чадварын хүрэлцээ (LCR)
30 хоног хүртэлх стресс нөхцөлд үүсч болзошгүй цэвэр мөнгөн урсгалын гарцыг даван туулах хэмжээний өндөр хөрвөх чадвартай активын хүрэлцээг хангах шаардлага.
Цэвэр тогтвортой санхүүжилтийн харьцаа (NSFR)
Урт хугацаатай зээл, хөрөнгө оруулалтыг богино хугацааны эх үүсвэрээр бус, тогтвортой бөгөөд хугацааны хувьд нийцтэй санхүүжилтийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлага тогтоох ажээ.
Эх сурвалж: ECOMOMEDIA