АНУ-ын Төв командлалын хариуцдаг бүс буюу Ойрхи Дорнод, Төв Ази болон Зүүн Африкийн бүс нутагт ажиллагаа явуулж буй АНУ-ын хоёр эсминец лазерын зэвсгийн системээр тоноглогдсон талаар "The War Zone" портал мэдээлжээ.
Тодруулбал, USS Spruance эсминец нь USS Abraham Lincoln нисэх онгоц тээгч хөлгийн цохилтын бүлгийн бүрэлдэхүүнд багтаж буй бол USS John Finn эсминец Энэтхэгийн далайд байлдааны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Эдгээр хоёр хөлөг нь ODIN нэртэй лазерын төхөөрөмжөөр тоноглогджээ. Уг систем нь нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг чиглэл алдуулах, мөн хөлөг онгоц, шумбагч онгоц, нисгэгчтэй агаарын хөлөг болон дроны тагнуулын системийн камер, мэдрэгчүүдийг саармагжуулах зориулалттай аж.
The War Zone-ийн мэдээлснээр, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин одоогийн байдлаар чиглэсэн энергийн зэвсгийг нийт есөн хөлөг онгоцонд байршуулсан байна.
Эх сурвалж: TASS