АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс "АНУ дэлхий дахинд “жандарм”-ын үүрэг гүйцэтгэх боломжгүй бөгөөд Европ дахь холбоотнууд нь өөрсдийн аюулгүй байдлыг бие даан хангах чадамжтай байх ёстой гэж үзэж байна" хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө Польшоос АНУ-ын цэргийн зарим хүчийг гаргах асуудлыг “АНУ дэлхийн жандарм байж чадахгүй. Бид сайн холбоотон байхыг хүсэж байна, мөн манай улс цэргээ байршуулж, Европ дахь бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулах ёстой” гэж тайлбарлажээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европоос бүх цэргээ гаргана гэж хэлээгүй, харин Европ өөрөө өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой гэсэн байр суурь баримталж буйг онцолсон байна.
Жей Ди Вэнс цэргүүдээ татан авах нь Оросыг дэмжих, эсвэл Польшийг “шийтгэх” зорилготой биш болохыг тодотгожээ. Тэр мөн уг хүчийг Европын өөр улс руу шилжүүлэн байрлуулах боломжийг үгүйсгээгүй бөгөөд “Эцсийн байдлаар тэдгээр цэргийг хаашаа шилжүүлэхийг бид одоогийн байдлаар бүрэн шийдээгүй байна” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: TASS