Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Тавдугаар сарын 20-нд нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2026 оны тавдугаар сарын 20-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Aлтайн салбар уулс болон говь, талын нутгаар салхи секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +1...+6 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +6...+11 градус.
Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +23...+28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19....+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө +22...+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +21...+23 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР