Холбооны Бүгд Найрамдах Германы Улс (ХБНГУ)-ын Канцлер асан Ангела Меркель (2005-2021) Европын улс төрчдөд "Владимир Путиныг дутуу үнэлж болохгүй" гэж анхааруулав.
Тэр WDR телерадио компанийн зохион байгуулсан форумын үеэр “Владимир Путиныг дутуу үнэлэх нь алдаа болно, тэр дундаа өнөө үед ч мөн адил. Мөн бид өөрсдөдөө итгэхгүй байх нь бас алдаа юм” гэж хэлсэн байна. Түүнээс Орос улс өмнөхөөсөө илүү эмзэг болсон мэт санагдаж байгаа эсэх талаар асуухад ийнхүү хариулжээ.
Мөн канцлер асан Барууны орнууд Киевт цэргийн тусламж үзүүлж байгаа нь “бүрэн зөв” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэр “Бид Украиныг дэмжихээс гадна түүнээс ч давсан хэмжээнд цэргийн тогтоон барих бодлого хэрэгжүүлж байгаа нь ч мөн зөв гэж би үзэж байна” гэж онцолжээ.
Эх сурвалж: TASS