Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, санхүүгийн салбарын мэргэжлийн холбоод хамтран энэ оны арваннэгдүгээр сараас Цахим залилангийн гэмт хэргийг бууруулах чиглэлээр ард иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой “Хашир бай” аян зарласан.
Статистик мэдээллээс харахад, 2025 оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт 41,844 гэмт хэргийн 14,694 буюу 35.1 хувийг залилах гэмт хэрэг эзэлсэн. Үүнээс цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 10,637 байсан бол үүний 85.3 хувийг санхүүгийн залилах гэмт хэрэг эзэлж, хохирогчдод нийт 19.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнх нь олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк хаяг ашиглаж мөнгө шилжүүлэхийг хүсэх, телеграмм хаягаар даалгавар биелүүлж ашиг олохыг амлах, зээлийн эрх нэмэгдүүлэх нэрээр хувийн мэдээлэл авах зэрэг хэлбэрүүд хэрэгждэг.
Иймд иргэд та бүхнийг аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийн, нягталж занших, хашир байхыг уриалж байна.